Үндсэн цэс
Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Амар байна уу 2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг санаачилсан. Тус үзэсгэлэн худалдааг “Шинэ 100 айл” худалдааны төвд нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл буюу нэг сарын хугацаатай зохион байгуулах юм.
Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг. Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн үйлдвэр эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд оролцоно. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд томоохон аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалт авах, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгож буй. Тэгэхээр энэ бол зөвхөн худалдах, авахаас илүү үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглэсэн арга хэмжээ юм” хэмээв.
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд 1000 аж ахуйн нэгж, байгууллагын 15-20 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр хүргэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож буй. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр Монголын томоохон татвар төлөгч, ажил олгогч 50 аж ахуйн нэгж жижиг, дунд бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах, түүхий эд, нөөц бэлтгэх чиглэлд дэмжих, хөрөнгө оруулах боломж олгох арга хэмжээг зохион байгуулах юм.
| “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43