Улсын хэмжээнд 363,6 мянган га-д тариалалт хийж, хаврын тариалалт 73,4 хувьтай байна

Хаврын тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой

Энэ онд улсын хэмжээгээр 384.2 мянган га-д үр тариа, үүнээс 356.8 мянган га-д улаанбуудай, 38.2 мянган га-д малын тэжээл, 41.0 мянган га-д тосны ургамал, 14.9 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.

 

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгж, иргэд  36.0 мянган тонн, дотоодоосоо ХААДС болон Улсын нөөцийн салбарт 7.5 мянган тонн, импортоор ХААДС-н 5.0 мянган тонн, тариалан эрхэлдэг 5 аж ахуйн нэгж 735 тонн үр оруулж ирснээр дотоодоос 43.5 мянган тонн, импортоор 5.7 мянган  тонн,  нийтдээ  49.2 мянган тонн буудайн үрийн нөөц бүрдүүлж 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож хаврын тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэв

 

Тариалангийн үйлдвэрлэлд нийтдээ 19.5 мянган тонн шатахуун шаардагдахаас зөвхөн хаврын тариалалтыг хэвийн явуулахад 5.8 мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан. Тиймээс технологийн ажилбаруудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан 11.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 7.5 сая литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, зээлээр олгохоор шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна. 

 

06 дугаар сарын 02-ний байдлаар улсын хэмжээгээр 321.0 мянган га-д үр тариа, үүнээс 313.3  мянган га-д улаанбуудай, 13.0 мянган га-д төмс, 5.2 мянган га-д хүнсний ногоо, 7.7 мянган га-д малын тэжээл, 16.39 мянган га-д тосны ургамал, нийтдээ 363.4  мянган га-д тариалалт хийгээд байна.

 

Улсын хэмжээн үр тариа 83.6 хувь үүнээс улаанбуудай 87.8 хувь, төмс 87.4 хувь, хүнсний ногоо 56.7 хувь, малын тэжээл 20.1 хувь, тосны ургамал 39.5 хувьтай тус тус  байна.

 

Тариалалтад бүх төрлийн трактор 4533, үр тарианы үрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 547 ажиллах техникийн парк  ашиглалтыг 80-85 хувиар тооцоход хаврын тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломж бүрдээд байна.

 

Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн трактор, хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийн үнийг 50 хувь хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох ажлыг зохион байгуулж байна.

 

Мөн 06 дугаар сарын 02-ний өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум дахь салбарт 21.0 тонн, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь салбарт 69.0 тонн, Увс  аймгийн Баруунтуруун сум дахь дахь салбарт 10 тонн нийтдээ 110.0 тонн улаанбуудайн үрийн  үлдэгдэлтэй байна. 


            Цаг агаарын урьдчил­сан мэдээ: 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5,6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
 

Улсын хэмжээнд 363,6 мянган га-д тариалалт хийж, хаврын тариалалт 73,4 хувьтай байна
2020-06-02 19:05:26
Шинэ мэдээ
Санал асуулга