Үндсэн цэс
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Улаанбаатар хот дахь Гаалийн газрын болон Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын удирдах 251 албан тушаалтанд авлигын эсрэг сургалтыг зохион байгуулав. “Авлигын гэмт хэргийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт”, “Гаалийн байгууллагын ажилтнууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, ёс зүйн зарим асуудал”, сэдвээр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Амартүвшин, Ж.Мөнхжаргал нар хичээл зааж, тухайн салбарын онцлогт нийцүүлсэн кейс, жишээнд тулгуурлан сургалтыг хийлээ.
Гаалийн салбар нь авлигын эрсдэл болон шударга байдлын 2021 оны судалгаагаар авлигын эрсдэл хамгийн өндөр 5 байгууллагын нэгээр тогтоогдсон бөгөөд энэ салбарын авлигын эрсдэлийг бууруулах, авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулах шаардлагатай байгаа юм. Танхимаар зохион байгуулсан хоёр өдрийн сургалт, уулзалт, ярилцлага нь цаг үеэ олсон, үр дүнтэй арга хэмжээ болсон талаар оролцогчид хэлж байв.
.png)

| Гаалийн байгууллагын албан тушаалтнуудад авлигын эсрэг сургалт зохион байгуулжээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23