Үндсэн цэс
Онцгой байдлын байгууллагаас худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газрын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 09-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хяналт шалгалтад 901 барилга байгууламжийг хамруулан 4333 зөрчлийг илрүүлж, 1106 зөрчил буюу 25.5 хувийг газар дээр нь арилгуулсан.
Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 554 заавал биелүүлэх албан шаардлага, 265 мэдэгдэл, 25 танилцуулгыг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлээд байна.

Мөн ажилтан, алба хаагчдад гал түймрийн анхан шатны мэдлэг, ойлголтыг түгээх зорилгоор гал түймэр унтраах тактикийн дадлага, сургалтыг гурван удаа, тархалтын дадлага, сургалтыг 69 удаа хийлээ.

Дээрх хяналт шалгалтын гүйцэтгэлийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 03-17-ны өдрүүдэд зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад 901 барилга байгууламжийг хамруулжээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23