Үндсэн цэс
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны дарга М.Баяраа Баянзүрх дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Дүүргүүд дэх бүтээн байгуулалтын төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг давхцуулахгүйн тулд энэ онд төлөвлөж буй ажлын талаар нэгдсэн ойлголттой болох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж буй юм.

Баянзүрх дүүргийн удирдлагуудын хувьд мал нядалгааны цэгийн эргэн тойронд үүссэн асуудал болон хориглосон бүсээс мал гаргах ажилд УБЗАА-наас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг буулгах, золбин нохой, муурын тоо толгойг хязгаарлах, хог хаягдлын хураамжийг шинэчлэн тогтоох, хог тээврийн байгууллагуудад автомашины парк шинэчлэл хийх, ногоон байгууламжийн арчлалт зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ.

Харин тус дүүргийн хороодын Засаг дарга нарын тухайд аккумлятор, моторын тос гэх мэт аюултай хог хаягдлыг устгах, гэр хорооллын дахин төлөвлөлт, далангийн асуудалд анхаарах болон суурьшлын бүс тэлж буйтай холбоотойгоор автобусны чиглэлийг алслагдсан бүсүүд рүү сунгах, автобусны тоог нэмэгдүүлэх зэрэг хүсэлтээ уламжлав.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дүүргийн албан хаагчдын асуултад хариулж, “Санал, хүсэлтийг хүлээн авч, бүх талаар дэмжиж ажиллана. Мөн УБЗАА-ны чиг үүргийн бус асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжлах болно” хэмээсэн юм.

| Хог тээврийн байгууллагуудад парк шинэчлэл хийхийг хүслээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23