Үндсэн цэс
ЭМЯ-наас өдөр бүр нийтэд өгдөг мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5433 хүнд PCR шинжилгээ хийхэд 35 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр 35 хүн нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал юм бөгөөд Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлууд юм. Тухайлбал, ойрын хавьтлын шинжилгээг хийхэд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд ажилладаг хүний хавьтлуудаас 8 тохиолдол илэрчээ. Үүнээс үзэхэд сүүлийн 3 хоногт нийслэлийн хэмжээнд өдөр бүр 30 гаруй тохиолдол шинээр бүртгэгдээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Х-апартмент, Монос оффис, Банк бус санхүүгийн байгууллага, асрамжийн газар, гутлын цех, Микс пицца, Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны байр, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, Наркологийн эмнэлэгтэй холбоотой газарт халдварын голомт идэвхтэй байгаа бөгөөд нийт тохиолдлын тоо нь 980-д хүрээд байна.

Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу уул уурхайн компанийн ажилчдын ээлж солилцох үйл ажиллагааны үеэр явсан нэг иргэнээс вирус илэрч, хамт автобусанд явсан 45 хүнийг тусгаарлажээ. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 1306 болж байна. Мөн эмнэлгээс 35 хүн илааршин гэртээ гарсныг тус яамнаас мэдээллээ.

| 35 хүнээс Ковид-ын халдвар илрэв |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43