Үндсэн цэс
БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах багийн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Аврах багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр өчигдөр буюу 13-нд хээрийн эмнэлгийн байрлалд хүрэлцэн очиж үүрэг чиглэл өгч, Антакья хотын цэрэг болон цагдаагийн байгууллагын удирдлага зохицуулалтын газар, мужийн Онцгой байдлын удирдлагын төв /AFAD/-ийнхэнтэй уулзалт хийлээ.
Энэ үеэр Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу, Батлан хамгаалахын сайд, армийн генерал Хулуси Акар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Яшар Гүлэр, Улсын Их Хурлын гишүүн Хасан Серт, Амасиа мужийн амбан захирагч Мустафа Максатлар нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын болон Монголын нийт ард иргэдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв.
Засгийн газраас олгосон хүмүүнлэгийн тусламжийн бараа материалыг хүлээн авах асуудлаар УИХ-ын гишүүнтэй тохирч, машин техник болон зохицуулалтын асуудлыг шийдвэрлэлээ. Түүнчлэн тус улсын Бандирма дахь Агаарын цэргийн 8 дугаар баазын ар тал, хангалтын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр, Элчин сайдын яамны ерөнхий консул Н.Хишгээ нартай утсаар холбогдон, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Харин цэргийн хээрийн эмнэлэг өнгөрсөн 24 цагийн хугацаанд гамшигт нэрвэгдсэн гэмтлийн болон бусад шалтгаантай нийт 72 иргэнд /10 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүллээ.
Тухайлбал, ясны хугаралтай 15, зүрх судасны эмгэгтэй 21, амьсгалын замын өвчин, чихрийн шижин болон бусад эмгэгтэй 25 иргэнд эмчилгээ хийж, эмийн зөвлөгөө өгчээ.Тусламж үйлчилгээ авах иргэд цаг харгалзахгүй ирж байгаа тул эмнэлгийн үйл ажиллагааг 24 цагаар явуулж, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилгоожуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49