Үндсэн цэс
Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 13 иргэн /том хүн 11, хүүхэд 2/,-ий аюулгүй байдлыг ханган, 3 иргэний амь насыг аварч, 5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Салхитын гацааны-Өвөр” гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт Орхон голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагаар /2023.02.13-ны 14:40 цаг/ Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Р-ийн “Эврист” загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг 15:15 цагт татан гаргасан.

Мөн Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт Хяргас нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн дуудлагаар /2023.02.11-ний 13:20 цаг/ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчид 18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг ган татлагаар холбон, 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэн, нуурын мөс нимгэн байгаа тул 8-10 метрийн холоос ган татлага хийж, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээ.

| Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23