Үндсэн цэс
Япон Улсын Токио хотноо “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум нээлтээ хийлээ. Форумд 30 гаруй хотын удирдлага оролцож, Токио хотын Захирагч Юрико Коикэ нээлтийн үг хэлснээр эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотыг төлөөлж НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг тэргүүтэй албаныхан оролцож байна.

Япон Улсын Токио хотын Захирагч Юрико Коикэгийн санаачилгаар байгуулсан олон улсын “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” нь дэлхийн хотуудад нийтлэг тулгамддаг асуудлуудын шийдлийг олж, тогтвортой нийгмийг байгуулахын төлөө холбогдох асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Тус сүлжээ нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэлхийн хотууд хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэнд хүртээмжтэй, шударга нийгэм, аюулгүй хотуудыг бий болгох, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

“Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” нь өнгөрсөн 2022 оны есдүгээр сард мэргэжилтнүүдийн түвшний цахим хурал болон арваннэгдүгээр сард удирдлагуудын түвшний форумыг Токио хотноо зохион байгуулсан. Харин хоёрдугаар сарын 27-наас гуравдугаар сарын 1-нд Хотын дарга нарын форумыг “Ковид-19” цар тахлын дараах шударга, тогтвортой нийгмийг бүтээх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Цар тахлын дараагаар хэвийн амьдралдаа эргэн орохоос илүүтэйгээр шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн тулд дэлхийн хотуудын удирдлагууд өөрсдийн туршлагаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт болон “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй өөрчлөлтүүдийг Хүмүүс хоорондын холбоо, Аюулгүй байдал болон хамгаалалт, Хотуудын хүрээлэн буй орчин гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцэж байна.

Түүнчлэн тус форумаар хүртээмжтэй, шударга нийгмийг бүтээх, аюулгүй хотуудыг бий болгох, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх гэсэн гурван чиглэлийн хүрээнд шинэ санаачилга гаргах зорилт тавьж буй. Форумын төгсгөлд тус арга хэмжээний үеэр хэлэлцсэн асуудлууд болон шийдлүүд, санаачилгын талаар “Токио тунхаглал 2023”-ыг гаргах юм.


| G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх Хотын дарга нарын форум болж байна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43