Үндсэн цэс
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.001, мөрдөн байцаалтын 2652 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 130, Өмчлөх эрхийн эсрэг 64, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Авлига, албан тушаалын эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Худал мэдээлэл тараах 2, Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах 1, Худал мэдээлэл тараах 1, нийт 229 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нийт 678.132 ам.долларын хахууль авсан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь Гаалийн газрын зөрчлийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Ханбогд инженеринг” ХХК-ийн нүүрс тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийг гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд;
- Дундговь аймгийн прокурорын газраас иргэн тус аймгийн Баянжаргалан сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц, сумын Засаг даргын орлогч З, мэргэжилтэн А.О, Д.А, Б.О, тамгын дарга Д нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан ажиллаагүй, шаардлага хангаагүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, бусдад давуу байдал бий болгож Орон нутгийн хөгжлийн сан, Байгаль орчин хамгаалах санд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Баян-Өлгий аймгийн прокурорын газраас иргэн А нь насанд хүрээгүй М-д садар самууныг сурталчилсан кино, дүрс бичлэгийг үзүүлж, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас иргэн Н нь тус сумын Цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч, цагдаагийн ахмад М-ийн нэр төрд халдсан, илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулж, тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
| Нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49