Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалаанд хяналт шалгалт хийж дүнгээ танилцууллаа. Нэгдүгээрт, сугалааны бөмбөлөгийг гаргаж буй тоног төхөөрөмж, түүнтэй холбоотой нөхцөл байдлыг Стандарт хэмжил зүйн газартай хамтран хянасан ба зөрчил илэрсэнгүй гэж үзжээ. Хоёрдугаарт, И-баримтын сугалааны хонжвороос Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн албан хаагчид нийтлэг их дүнтэй хонжвороос хождог гэх асуудалд Цагдаагийн байгууллагаас харилцан хамаарлыг судлан шалгахад дээрх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Тухайлбал, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилчдаас 2018-2020 онд 47 алба хаагч, давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3,830,000 төгрөгийн хонжвор хожсон бөгөөд хамгийн өндөр дүнтэй тохирол нь 4 удаагийн тохирлын нийлбэр дүнгээр 310,000 төгрөг байна. Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 74, одоо ажиллаж байгаа 65, нийт 139 алба хаагчдын гэр бүлийн хамааралтай 961 иргэдийн судалгааг гаргаж, 10 саяас дээш дүнтэй хонжвор таарсан, 10 буюу түүнээс дээш удаа хонжвор таарсан, 2,0 сая болон түүнээс дээш дүнгээр 2 буюу түүнээс дээш хонжвор таарсан иргэдийн мэдээлэлтэй тулгаж шалгахад өмнө ажиллаж байсан ажилтны авга эгч болох 1 иргэний 40,0 сая төгрөгийн хонжвор нэг удаа таарсан байна. Гуравдугаарт, Мэдээлэл технологийн хяналтын хэрэгжилт сул байх ба аудит логийг 2020 оны 7 дугаар сараас эхлэн хадгалсан байна. Мөн одоогийн мөрдөж буй Мэдээллийн аюулгүй байдлын дотоод журамд шаардлагатай өөрчлөлтийг оруулж ажиллах шаардлагатай байна гэж үзлээ. Үүнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг холбогдох байгууллагуудад илгээж, хэрэгжилтийг хангуулах шаардлагатай гэж үзлээ.
НӨАТ IT ажилтан 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хожоогүй нь тогтоогдлоо |
|