Үндсэн цэс
2023 онд нийслэлд хийх тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас уулзалт зохион байгууллаа. Энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Түүнээс гадна нүхэн гарц, гүүрэн байгууламж, дугуйн болон явган хүний замын тохижилтын цөөнгүй ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалт, тохижилтын ажлын төлөвлөгөө, байршил, өртөг, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явцын талаарх мэдээллийг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан юм.
УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн:

-Энэ жилийн хувьд гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд ирэх жилүүдэд энэ тоо нэмэгдээд явна. Түүнчлэн улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд бий. Тэгэхээр ямар ажлыг хэзээ, хэрхэн хийх вэ, ямар шаардлага тавих вэ зэрэг мэдээлэл гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд дутмаг байдгаас сонгон шалгаруулалтад оролцоход хүндрэл гарч магадгүй. Нөгөө талаас, цар тахлын улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор худалдан авах ажиллагаанд оролцогчдын тоо багасах хандлагатай байна. Тиймээс бид мэдээллээ хүргэх, хуваалцах үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.
“Эм Ди констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмаржав:

-Манай байгууллага 2016 онд байгуулагдсан, сүүлийн гурван жил орчны тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр нийслэлд хийх ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулж, мэдээллээ нээлттэй хүргэдэг болж байгаа нь үнэхээр сайшаалтай хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
"Цагаантолгойн нуур" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Ундрах:

-2017 оноос бид УБЗАА-тай хамтран ажиллаж ирсэн. Мэдээллийг ийнхүү нээлттэй, нэгдсэн байдлаар, хүртээмжтэй хүргэж байгаа нь худалдан авах ажиллагаа, ажил гүйцэтгэлийг илүү хялбар болгоно. Энэ жилийн хувьд гүйцэтгэх ажлуудын талаар эрт танилцуулаад, худалдан авах ажиллагаа эрт эхэлж байгаа нь таалагдаж байна. Ингэж байж сонгон шалгаруулалт, худалдан авалт, бүтээн байгуулалт хурдацтай урагшилна гэлээ.
| Нийслэлд хийх тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын мэдээллийг аж ахуйн нэгжүүдэд өгөв |
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10
2025-09-26 09:58:54
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
2025-09-26 09:56:32
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо
2025-09-26 09:54:57
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ХУРИМТЛАЛЫН САНД 131.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ, ХҮҮГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРӨӨД БАЙНА
2025-09-26 09:53:30
АЖЛЫН БАЙРАНД ДАГАЛДАН АЖИЛЛАХ ЗАГВАР БИЙ БОЛГОХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
2025-09-26 09:51:28
Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ
2025-09-07 21:01:35
Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо
2025-09-07 16:21:51