Үндсэн цэс
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтын зөвлөлд хамаарагддаг байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд нь нүүрс ачилтын богинын тээвэрт явж байгаа тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх дэс дараалалд оруулж батлуулах нэрийн дор бөмбөлөг гэх шинэ нэршлийг үүсгэж аж ахуйн нэгжүүдээс хахууль авч үйлчилгээний дэс дарааллыг алдагдуулсан, өөрийн хамаарал бүхий компанийг хилээр нэвтрүүлэх зорилгоор шинжилгээний багт нөлөөлсөн” гэх гомдол, мэдээллийн мөрөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Автотээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Давааням нь эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд үргэлжилсэн үйлдлээр нийт 15 компанийн 1127 тээврийн хэрэгслийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бусдад давуу байдал бий болгож, нийт 121,100 юань, 36,500,000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдов.
Тухайлбал, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэр бүхий 4 компанийн 197 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахаар 20,100 юань хахуульд авсан, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэр бүхий 6 компанийн 506 тээврийн хэрэгсэлд автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 101,000 юань хахуульд авсан, 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нэр бүхий 5 компанийн 424 тээврийн хэрэгсэлд автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 37,500,000 төгрөг хахуульд авсан. 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн байрны төлбөрөө төлүүлэхээр иргэн Ө-гээс 1,000,000 төгрөг шаардаж хахуульд авсан нь нотлох баримтаар тогтоогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд, С.Даваанямыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 7 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, мэргэжилтэн Б.Оргилболд, инженер Э.Шарав-Арилдий нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасаж, 18 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэн С, Э нарыг хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 10 сая төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
| Хахууль авсан албан тушаалтанд 3 жилийн хорих ял оноож, 7 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасчээ |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49