Үндсэн цэс
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 4 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.964, мөрдөн байцаалтын 2593 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 137, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 11, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Авлига, албан тушаалын эсрэг 1, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 3, Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх 1, нийт 324 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас 37.000 ам.долларыг бэлнээр хахуульд авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Дархан-Уул аймгийн прокурорын газраас иргэн Н, Б нар нь ашиг олох зорилгоор Скай зочид буудалд мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэн В нь мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлж, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн, гэрч Н-ыг өөрт нь болон гэр бүлийхэнд нь хүч хэрэглэхээр заналхийлж, сүрдүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2, 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
| Прокурорын байгууллага өнгөрсөн 7 хоногт 324 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43