Үндсэн цэс
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.115, мөрдөн байцаалтын 2719 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 111, Өмчлөх эрхийн эсрэг 60, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 14, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлига, албан тушаалын эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Заналхийлэх 1, нийт 267 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн эмнэл зүйн төвийн гэмтлийн яаралтай тусламжийн тасгийн дарга М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус эмнэлгийн сувилагч М, И нарыг цэргийн ахлагч бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олгоно гэх саналыг тавьж хахууль авсан, сувилагч И нь хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Сэлэнгэ аймгийн прокурорын газраас иргэн Х нь тус аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Дархан-Уул аймгийн прокурорын газраас “Дулаан шарын гол” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б, дэд захирал Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
| Эрүүгийн 267 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23