Үндсэн цэс
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй албаны төлөөлөл АНУ-ын Жеоржиа муж улсын Атланта хотноо энэ оны 12 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын дээд хэмжээний 10 дугаар чуулганд оролцож байна.

Тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид чуулганы үндсэн хуралд оролцохын зэрэгцээ “Байгаль орчныг хамгаалах чиглэлд авлигатай тэмцэх нь”, “Хариуцлагыг нэмэгдүүлэх талаарх Атлантагийн тунхаглал”, “Спортыг авлигаас хамгаалах нь” зэрэг дэд хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлэв. Чуулганы үеэр Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч нар БНХАУ-ын Үндэсний хянан шалгах хорооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хоёр талт албан уулзалт хийж авлигын гэмт хэргийг үр дүнтэй мөрдөн шалгах чиглэлд хамтран ажиллаж, холбогдох хууль, тогтоомж, авлигын эсрэг конвенцын хүрээнд мэдээлэл харилцан шуурхай солилцож ажиллахаар санал нэгтэй тохиролцов.
Оролцогч талуудын 10 дугаар чуулганд оролцож буй төлөөлөгчид авлига нь нийгмийн хорт үзэгдэл бөгөөд хууль дээдлэх ёсыг доройтуулж, ард иргэдийн боломжийг хулгайлдаг, хөгжлийг боомилогч гол хүчин зүйл гэдэгтэй санал нийлж, авлигын эсрэг үр дүнтэй тэмцэхэд дотоодын болоод олон улсын хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Тус чуулганыг конвенцын 63 дугаар зүйлд тусгагдсаны дагуу оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, мэдээлэл солилцох, санхүү, төсөв, хүний нөөцийн боломж, бололцоог нэмэгдүүлэн, конвенцын хэрэгжилтийг үнэлэх ажиллагааг дэлгэрүүлэн, холбогдох тогтоол шийдвэр гаргах зорилгоор хоёр жил тутам зохион байгуулдаг.
Энэ удаагийн чуулганаар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод оролцогч 190 улсын 2500 гаруй төлөөлөгчид конвенцын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр 15 тогтоолыг батлахаар төлөвлөн хэлэлцүүлж байна.

| Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын оролцогч талуудын дээд хэмжээний 10 дугаар чуулганд оролцож байна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43