Үндсэн цэс
Ховд аймгийн нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, зудын эрсдэлийн үнэлгээгээр нутгийн 20 орчим хувьд дунд зэргийн эрсдэлтэй, 80 орчим хувьд их буюу нэн их эрсдэлтэй гарсан байна. Аймгийн хэмжээнд 2023-2024 онд нийт 3321,4 мянган мал өвөлжиж байгаа бөгөөд зудын их буюу нэн их эрсдэлтэй бүс нутгуудаар өвөлжилтийн байдал хүндэрч, цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байгаа нь хүйтний зуд болох нөхцөл бүрдэж болзошгүй байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэхээс нийт 297 тн өвс, 398 тн тэжээл бэлтгэж өвс, тэжээлийн дундаж хувь бэлтгэвэл зохих хэмжээнээс 4 дахин илүү бэлтгэсэн дүнтэй байгаа бол малчдын түвшинд 58,6 мянган тн өвс, 3,0 мянган тн тэжээл, 8,0 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөг гаргаж сумдад хүргүүлсэн.

Малчдын түвшинд 62 мянган тн өвс, 2027 тн тэжээл, 6610 тн хужир шүү бэлтгэж, хадлан бэлтгэл 100 хувь, тэжээл бэлтгэл 67,6 хувь, хужир шүү 82,6 хувьтай байгааг аймгийн Засаг дарга Н.Болормаа УОК-ын шуурхай штабын цахим хуралд танилцууллаа. Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэн бүхий л түвшинд хамтран ажиллахыг энэ үеэр чиглэл болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Зудын эрсдэлийн үнэлгээгээр Ховд аймгийн 80 орчим хувьд их буюу нэн их эрсдэлтэй гарсан байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23