“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүүхдийг хүн худалдаалахаас хамгаалах нь төсөл"-ийг Дэлхийн зөн болон Азийн сан олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба ерөнхий удирдлагаар ханган ажиллаж байна.
Төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг 2023 онд 21 аймаг, 5 дүүргийн 614 шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын албан хаагчдыг хамруулан зохион байгуулсан бол 2024 оны эхний сургалтад Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг хамруулж байна. Сургалтыг хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалт, мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлэх сэдвийн хүрээнд 2 өдөр зохион байгуулна.
 
 

“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалт эхэллээ
2024-01-16 19:02:03