МҮЭ-ийн холбоо болон гишүүн байгууллагауудын зүгээс Засгийн газар, УИХ-д хандан Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 1 сараас нэмсэнийг эсэргүүцэж мэдэгдэл шаардлага хүргүүлсэн билээ. МҮЭ-ийн холбооноос 2017 он, 2019 оны сүүлээр ч уг асуудлыг тавьж хойшлуулан 2020 онд нэмэх шийдвэрийг цуцлуулж байсан. Тиймээс энэ цахим хурлын үеэр МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын удирдлагууд НДЕГ болон ХНХЯ-ны төлөөллүүдээс тодруулга мэдээлэл авч, санал шаардлагын талаар ярилцжээ. Тухайлбал, төсөв, төр, ТӨҮГ, ОНӨҮГ, 2020 оны 3 сараас хойш шимтгэл төлөгч иргэдийн шимтгэл нэмэгдсэн нь нэгдүгээрт ялгаварласан, хоёрдугаарт цар тахлын үед Төсөв, ТӨҮГ, ОНӨҮГ-т ажилладаг олон иргэдийн цалин хөлс, нэмэгдэл хөлс буурсан, сул зогссон байдалтай, үндсэн цалин эрс буурсан байгаа ч ямар ч хөнгөлөлттгүй, харин ч нэмэгдэж байгааг эсэргүүцэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
Мөн тэтгэврийг өвлүүлэх, тэтгэвэр тогтоох аргачлал 7 жилийг 5 жил болгох, Капитал банкинд алдсан ямар ч хүү алданги тооцохгүй байгаа мөнгийг буцаан авах зэрэг саналыг тавьжээ.
Уг асуудлаар МҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар дараа дараагийн арга хэмжээг хэрхэн авах асуудлыг хэлэлцэхээр болсон аж.
НДШ-ийн нэмэгдлийн асуудлаар МҮЭХ-ны гишүүн байгууллагууд цахимаар хуралдлаа |
|