Үндсэн цэс
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концессын гэрээтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд болон холбогдох албаныхантай уулзлаа. Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах эх үүсвэр хэрэгтэй байгаа бөгөөд аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай байна. 2017 оноос хойш тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд орсон цахилгаан станцыг дөрвөн жилд багтаан барьж, 21 жил ашиглахаар анх гэрээнд тусгажээ. Орчин үеийн техник, технологид суурилсан станц жилд хоёр сая тонн нүүрс хэрэглэнэ гэсэн тооцоо гарсан. Энэ төсөл хэрэгжсэнээр 300 гаруй тогтмол ажлын байр, 2500 орчим ажлын байр шинээр бий болох юм. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан, үндсэн тоног төхөөрөмжийг гэрээ байгуулж оруулж ирэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй, бүс нутгийн эдийн засаг, нийгэмд томоохон үр өгөөж өгөх, ажлын байр олноор бий болгох энэ мэт төсөл, хөтөлбөрийг Засгийн газар бүх талаар дэмжинэ. Улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай ажиллах энэ төсөлтэй холбоотой хэлэлцээрийг эрчимжүүлнэ” гэлээ.
| Багануурт баригдах цахилгаан станцын төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52