Үндсэн цэс
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 170 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 115 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 860 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 4 хэргийг нэгтгэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 836 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт 2 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Булган аймгийн Сайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал “Л” нь сургуулийн төсөвт хохирол учруулсан гэх, Архангай аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч “Ч” өөртөө болон бусдад давуу байдал бий болгон байгууллагад хохирол учруулсан гэх, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн ажилтан “Д” нь өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэх, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан “О” нь бусдад давуу байдал бий болгож байгууллагынхаа төсөвт хохирол учруулсан гэх, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас байгуулсан Үнэлгээний хорооны гишүүд шаардлага хангаагүй хуулийн этгээдийг шалгаруулж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны газар зохион байгуулагч “Х” нь бусдаас удаа дараа хахууль авсан гэх, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга “Б” нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга “Т” нь улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
| Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52