Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эвслийн 24 дэх удаагийн бага хуралд оролцлоо

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас 2024 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдөр Австри улсын Вен хотноо зохион байгуулсан “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эвслийн 24 дэх удаагийн бага хурал”-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Амаржаргал, Гадаадын иргэн, харьяатын газрын улсын байцаагч Г.Хосбаатар нар оролцлоо.
Бага хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс орон, олон улсын байгууллагын 270 орчим төлөөлөгч оролцож, 2023-2024 онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцлаа.

 


Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эвслийн 24 дэх удаагийн бага хуралд оролцлоо
2024-04-26 18:18:42