Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Төслийн хүрээнд өмгөөлөгчдөд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ойлголт өгөх, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг дагаж гарсан “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2024 оны A/60, A/40 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн нэр төр, аюулгүй байдлыг хангах журам” болон Шүүх шинжилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор батлагдсан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны А/268, А/275 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” болон хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Хууль зүйн туслалцааны төв, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны төв орон нутгийн өмгөөлөгчид танхим, цахим хосолсон хэлбэрээр хамрагдлаа.
Өмгөөлөгчдөд зориулсан сургалт явууллаа |
|