Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран “БРИЖ-2” төслийн хүрээнд шүүх эрх мэдэл, хууль сахиулах, өмгөөлөл, хууль зүйн туслалцааны байгууллагын албан хаагч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын гарын авлагыг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Тус Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Амарбаясгалан гарын авлагыг боловсруулах олон улсын зөвлөх Юн Гао болон үндэсний зөвлөх С.Билгүүн нарыг өнөөдөр (2024 оны 04 дүгээр сарын 29) хүлээн авч уулзав.
Уулзалтаар шүүх эрх мэдэл, хууль сахиулах, өмгөөлөл, хууль зүйн туслалцааны байгууллагын албан хаагч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын гарын авлагыг олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн, албан хаагч, мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан боловсруулахад анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа |
|