Үндсэн цэс
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 177 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 133 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 877 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 2 хэргийг нэгтгэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 851 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт мөрдөн шалгах ажиллагааны явцад 11 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Иргэн “Ч” нь өөртөө давуу байдал бий болгох үүднээс бусдад хахууль өгсөн гэх, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх, ШШГЕГ-ын ажилтан “Т” нь бусдаас хахууль авсан гэх, “Монголын төмөр зам ТӨХК”-ийн удирдах албан тушаалтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх, Дундговь аймгийн ИТХ-ын ажилтан “С” нь өөртөө давуу байдал бий болгон байгууллагын төсөвт хохирол учруулсан гэх, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн удирдах албан тушаалтан “Б” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, СХД-ийн Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан “Б” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдах албан тушаалтан “М”, “У”, 1-р багийн удирдах албан тушаалтан “С”, ажилтан “Т”, “А” нар нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх, СХД-ийн Татварын хэлтсийн ажилтан “Э” нь бусдаас их хэмжээний хахууль авсан гэх, “Геологийн төв лаборатори ТӨҮГ”-ын удирдах албан тушаалтан “Т” нь өөртөө давуу байдал бий болгосон, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтан “М” нь өөртөө мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдах албан тушаалтан “Ч” болон бусад хүнд давуу байдал бий болгосон гэх, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын удирдах албан тушаалтан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
| Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43