НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах талаар санал солилцлоо

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Амарбаясгалан, тус Ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок дахь бүсийн төвийн Засаглалын асуудал хариуцсан зөвлөх Дойна Гимичиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд авлигатай тэмцэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцов.


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах талаар санал солилцлоо
2024-04-30 15:35:46