Дэд сайд Б.Солонгоо Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд ажиллалаа

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзлаа.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн үйл ажиллагааг 2023 оны 04 дүгээр сараас эхлүүлсэн. Тус төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан тушаал, журмын хэрэгжилтийг хангаж, холбогдох заалтуудыг мөрдлөг болгон нийт 32 эмчлүүлэгчийг хүлээн авч 25 иргэний эмчилгээг дуусгавар болгосон бөгөөд үр дүн 60 хувьтай байна.

 


Дэд сайд Б.Солонгоо Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд ажиллалаа
2024-05-06 17:38:29