Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид мод тарилаа

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, өнөөдөр мод тарилаа. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” жил бүрийн 5 дугаар сарын 11-нээс 18-ны өдөр болдог. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид Гачуурт дахь Улаанбаатар хотын захирагчийн албаны дэргэдэх мод үржүүлгийн талбайд 60 гаруй мод тарилаа.

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид мод тарилаа
2024-05-13 15:38:22