Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Муриэл Адамсыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд 2020 онд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төслийн явцын талаар мэдээлэл сонсож, төслийн хугацааг сунгах талаар санал солилцов. Уулзалтад тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Э.Нансалмаа, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан М.Номинцэцэг, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын төслийн захирал Б.Цогбаяр, Азийн сан Олон улсын байгууллагын Хууль, шүүх эрх мэдлийн хөтөлбөрийн захирал Г.Гантулга нар байлцлаа.
Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо |
|