Үндсэн цэс
Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “100 жилийн турш хамтдаа” сэдэвт найрамдлын буухиа арга хэмжээ эхэлж байна. Тус буухиа арга хэмжээний нээлтийн онлайн уулзалт боллоо. Уулзалтад Монголын талаас Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, Ц.Анандбазар, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Оросын талаас Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын Гадаад хэргийн хорооны дарга Л.Э.Слуцкий, Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны орлогч дарга Б.Б.Жамсуев нарын хоёр орны хууль тогтоох байгууллагын төлөөлөл, мөн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов нарын албан тушаалтнууд болон “Монголын анд нөхөд” нийгэмлэг, Оросын Холбоны Улсын Холбооны Зөвлөл, холбогдох төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.
Өнөөдрийн онлайн уулзалтаар “100 жилийн турш хамтдаа” сэдэвт буухиа арга хэмжээ нээлтээ хийж байгаа бөгөөд хоёр улсын нийслэл Улаанбаатар, Москва хотуудад зэрэг нээсэн тус буухиа арга хэмжээний талаарх онлайн уулзалтад үг хэлсэн албан тушаалтнууд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Монгол-Зөвлөлт хоёр улс хамтран сансарт ниссэний 40 жилийн ойд баяр хүргээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хүмүүнлэг, соёл, эдийн засгийн салбарын талаар хөндөн санал бодлоо илэрхийлсэн юм. Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа Оросын Холбооны Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон улс орнуудаас 100 жил болж буй анхны улс гэдгийг тодотгосон бол Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх олон арга хэмжээг төлөвлөсөн талаар дурьдаад өнгөрсөн хугацаанд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г хугацаагүй байгуулсныг онцлон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд дараагийн буухиа арга хэмжээг Новосибирск хотод шилжүүлэв. Найрамдлын буухиа арга хэмжээ 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
| “100 жилийн турш хамтдаа” найрамдлын буухиа арга хэмжээний талаарх онлайн уулзалтад оролцлоо |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43