Дорнод аймгийн Хавирга, Баянхошуу боомтын алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагчдаас бүрдсэн сургагч багш нар Дорнод аймгийн Хавирга, Баянхошуу боомтод ажиллаж буй Хил хамгаалах байгууллага, Гадаадын иргэн, харьяатын байгууллага, Гаалийн байгууллагын албан хаагчдад Хүн худалдаалах болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чадавх бэхжүүлэх сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 10-16-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр Хавирга боомтоор дамжин өнгөрч буй иргэдийн хүн худалдаалах гэмт хэрэгт өртөмтгий байдлын ажиглалтын судалгааг “Анбаунд Монгол” ТББ-аас гүйцэтгэлээ.


Дорнод аймгийн Хавирга, Баянхошуу боомтын алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
2024-06-13 18:38:29