Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын болон Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хотноо 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн Олон улсын прокурорын холбоо (ОУПХ)-ны 29 дүгээр чуулганд оролцож байна.
Дэлхийн 93 орны прокурор, авлигатай тэмцэх хууль сахиулах байгууллагын 500 гаруй төлөөлөгчид хуран чуулж байгаа бөгөөд хуулийн засаглалыг сайжруулах, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, эрүүгийн шүүхийн тогтолцооны шударга, хараат бус байдлын үр нөлөөг хангахад прокурорын олон талт үүрэг оролцоо, нөлөөллийг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагаагаар авлигатай тэмцэх, авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах, мөнгө угаах, хүн худалдаалах, хар тамхи худалдан борлуулах зэрэг үндэстэн дамнасан санхүүгийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, шүүхээр шийдвэрлүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж хэлэлцэх юм.
Чуулганы үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурор доктор Камран Алиев болон Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигатай тэмцэх газрын дарга Назим Ражабовтой хоёр талын уулзалт хийж хамтын ажиллагааны онцлох асуудлуудыг хэлэлцлээ.
| Азербайжаны Ерөнхий прокурорын урилгаар ОУПХ-ны 29 дүгээр нэгдсэн чуулганд оролцож байна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43