Үндсэн цэс
Ноёд группийн ерөнхий захирал Г.Буяндорж, түүний гэргий Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа нарын Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө хийж буй суулт хоёр дах өдрөө үргэлжилж байна. Суулт хийж буйн шалтгаанаа Г.Буяндорж тайлбарлахдаа, “Монголын төр иргэдээ хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна. Буруутай ч юм шиг, буруугүй ч юм шиг 10 жил хэлмэгдэж байна. Монголын төр ард иргэдээсээ хэзээ уучлал гуйдаг болох юм, бид хэдэн жил хүлээх вэ. Нотлогдохгүй бол цагаатгах ёстой шүү дээ. Би өнөөдөр биеэ бэлдэж байна. Маргааш эмчид үзүүлээд, өлсгөлөн зарлана. Прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн гинжин хэлхээг таслахгүйгээр миний хөлд байгаа дөнгө тасрахгүй юм байна. Тийм учраас намайг 10 жил эрүүдэн шүүсэн хууль бусын хонгил үүсгэсэн прокуроруудтай тэмцэж байна” гээд дараах 3 шаардлагыг тавьж буйгаа хэллээ.
1. 2011-2021 оны хооронд 10 жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 7-8 прокурорт ёс зүйн хариуцлага хүлээлгэх
2. Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын баг гаргаж, шалгах
3. Миний компанийг залилсан этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүлэхийг шаардаж байна.
Түүний гэргий, дуучин Т.Ариунаа “Энэ бол дуучин Т.Ариунаагийн асуудал биш, Монголын нэг гэр бүлийн асуудал яригдаж байна. Өнөөдөр энэ асуудлыг ярихад бид хоёртой адил цөхөрсөн олон хүн ирж уулзсан. Тиймээс энэ бол нийгмийн асар том эмгэнэл болжээ гэж үзэж байна. Өөрсдийн бизнесийг дээрэмдүүлсэн маш олон энгийн иргэн байдаг юм байна” гэв.
| "Ноёд" группийн захирал Г.Буяндорж, дуучин Т.Ариунаа нарын суулт үргэлжилж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23