Өнөөдөр ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвд ажиллалаа. Энэ төвд 100 орчим хүн ажиллаж байгаагийн 80 гаруй хувь нь харааны бэрхшээлтэй хүмүүс байна. Төвийг анх байгуулахад аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар байсан. Хамгийн ашигтай үедээ буюу 2012-2013 онд жилд хоёр тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байжээ. Сүүлийн жилүүдэд монгол гэр, цаасан эдлэл, ариун цэврийн цаасны борлуулалт буурч, жилдээ 100-200 сая төгрөгийн борлуулалт хийх хэмжээнд хүрсэн байна. Тиймээс үйлдвэрлэлийг төрөлжүүлж, шинэ бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй байгааг үйлдвэрийн дарга хэлж байна.
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв нь 2020 оноос хойш төрийн өмчит үйлдвэрийн газар болж, улсаас жилд 600 сая төгрөгийн татаас авдаг болсон. Өнөөдөр "Дэлхийн цагаан таягтны өдөр" тохиож байгаатай холбогдуулан ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй мөн уулзлаа. Улсын хэмжээнд 12 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэн бий. 80 гаруй хувь нь буюу 10 мянга орчим иргэн нь хөдөлмөрийн насных юм. Тэдний 500-600 хүн хөдөлмөр эрхэлж байна.
Хараагүй хүмүүсийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх хэрэгтэй байна |
|