Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ахмад настны асаргаа, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын удирдлагууд, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Геринтологийн үндэсний төв зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ахмад настнуудынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, дэмжих чиглэлээр үндсэн 5 зорилт туссан. Үүний нэг нь ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжих юм.
Монгол Улсад Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт Ачлалт хүүхдүүд ТББ ахмадын асаргаа сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн өдрөөр харах, гэрийн асрамж, түр байршуулан асрах зэрэг үйлчилгээг хувийн хэвшлийнхэн маань хэрэгжүүлээд эхэлжээ.Үүн дээр хувийн хэвшлээ дэмжиж, үйлчилгээг нь тарифжуулах, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сантай уялдуулж ДААТГАЛААРАА санхүүждэг, ХҮРТЭЭМЖИЙГ нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байна.
Цаашдаа урт хугацааны асрамжийн үйлчилгээний ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООТОЙ болно. Мөн ахмадуудынхаа эрсдэлийн илрүүлгийг орон даяар зохион байгуулж, эрхзүйн зохицуулалтуудаа өөрчилж, ахмадууд асрах, сувилах чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилчдаа бэлтгэнэ.
АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДИЙГ аймаг, сум, дүүрэг бүрд одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлан байгуулж, идэвхтэй насжилт, хөгжил оролцоог нь дэмжинэ.
| АХМАД НАСТНУУДЫН УРТ ХУГАЦААНЫ АСАРГАА СУВИЛГААНЫ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛНЭ |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52