Үндсэн цэс
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд байгуулахаар шийдвэрлэлээ. Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, түгээмэл загвар бүхий 4112 м.кв талбайтай 8 давхар барилгыг барьж ашиглалтад оруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогчдод үйлчилгээ үзүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, инновацийг нэвтрүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх;
- Ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах;
- Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх;
- Эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил хөдөлмөр эрхлэхэд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;
- Сэргээн засах /хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал гэх мэт/ үйлчилгээ үзүүлэх;
- Ажилд зуучлах;
- Ажлын байрны дадлагажуулагчийн үйлчилгээ;
- Бизнес инкубацийн үйлчилгээ.
Ажил олгогчдод чиглэсэн:
- Ажлын байрны хүртээмжийг сайжруулах, тохируулга хийх;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн зохицуулалт, хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө өгөх;
- Хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах.
Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд:
- Хөгжлийн бэрхшээл судлал;
- Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, статистик;
- Туслах технологи, мэдээллийн технологи, инновацийг хөгжүүлэх гэх мэт.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ нь цогц дэмжлэг, нийтлэг үйлчилгээ гэсэн үндсэн хэлбэртэй байх ба мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Жилд 5000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн, ажил олгогчид үйлчилгээ үзүүлэх юм.
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв жилд 5000 орчим хүнд үйлчилгээ үзүүлнэ |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52