Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банктай хамтран МОНГОЛЫН ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ИРЭЭДҮЙ-2024 олон улсын форумыг зохион байгууллаа. Орон сууцжуулалт бол нэг салбар биш, салбар дамнасан цогц байдлаар шийдвэрлэх үндэсний хэмжээний асуудал. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн хөтөлбөрийг ганцхан Монголбанканд даатгачихсан, нэгдсэн бодлогогүй байсан учир бүрэн үр дүнд хүрээгүй. Гол асуудал нь ипотекийн зээлийн хүртээмжгүй байдал. Орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн ч 2-3 жил шийдвэрээ хүлээдэг. Арилжааны банкны өндөр хүүтэй орон сууцны зээл аваад төлж чаддаггүй, санхүүгийн дарамтад ордог зэрэг олон асуудал байна.

Цаашдаа Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр болгож зорилтот бүлгээ орон сууцжуулна. Тодруулбал, анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаа хамруулж, нийгмийн баталгааг нь хангахаар ажиллаж байна. Зөвхөн өндөр барилга, орон сууцанд ач холбогдол өгөхгүй, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, иргэдээ дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ боломж, нөхцөлөөр хангана. Үүнд төрийн байгууллагын зүгээс нийслэлтэйгээ хамтран дэд бүтцийг эхлээд бүтээн байгуулж, хотын төлөвлөлттэй уялдуулан, ногоон байгууламжтай, стандартад нийцсэн ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ болох барилга, байшинг барихыг дэмжих юм.

Олон Улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар гэр хорооллын орон сууцны нөхцөлийг сайжруулах дээрх шийдлүүдийг санал болгож байна. Эдгээр санал, шийдлийг бүрэн АЖИЛ ХЭРЭГ болгохын тулд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагуудтайгаа хамтран нэгдсэн бодлого, санхүүгийн бүтээгдэхүүнийг стратегийн хувьд боловсруулж, өрх бүрийн өөр өөр хэрэгцээ, шаардлагад нийцсэн орон сууцтай болгоно.
| Орлогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт зорилтот бүлгээ хамруулна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23