Үндсэн цэс
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүүлэгч “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзав. Дархлаажуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг Шадар сайд хэлж, вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэв. Аж ахуйн нэгжүүд вакцин авчран хадгалж, нөөцлөх бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.
“Монос трейд” компани АстраЗенека, “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгсөн байна. Гэхдээ шууд нислэг зогссоноос болж тээврийн зардал нэмэгдсэн нь хүндрэл учруулж байгаад анхаарахыг хүсэв. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр гаргасан төр, засгийн гаргасан шийдвэрийг дагахын зэрэгцээ бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Аж ахуйн нэгжүүд Засгийн газрын бодлогын хүрээнд эрсдэлийг тооцсон судалгаанд үндэслэж вакцин татан авах юм.
| Засгийн газар вакцин импортлох аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23