Үндсэн цэс
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024.10.21-ний өдрийн А/101 тушаалаар салбар дундын Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсгийн ээлжит хурал 2024.11.05-ны өдөр болж, хурлаар Архивын ерөнхий газартай нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтооход шаардлагатай архивын мэдээллийг цахимаар солилцох, шалгах нөхцөлийг бүрдүүлэх талаар санал солилцлоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгодог хөдөлмөрийн чадвар алдсаны, ердийн болон олон хүүхэдтэй эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тохирлоо.
2024 оны 09 дүгээр сарын байдлаар нийгмийн даатгалын сангаас 482.3 мянган хүн тэтгэвэр авч байгаа ба үүнээс өндөр насны тэтгэвэр авагч 399.2 мянга, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч 62.9 мянга, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 20.1 мянган хүн байна.
| Ердийн болон олон хүүхэдтэй эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг их өгөгдөлд тулгуурлан цахимаар авах боломж бүрдүүлнэ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43