Үндсэн цэс
Авлигатай тэмцэх газраас төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах ажлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.
Соёлын салбарт 2019-2023 онд хэрэгжүүлж буй зарим төсөл, арга хэмжээний хүрээнд гэрээний үүргээ зөрчиж, олон жилийн туршид үйл ажиллагааг царцааж ашиглалтад өгөхгүй байгаа 7 аж ахуйн нэгж, байгууллага, компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд хамруулахаар холбогдох баримтыг 2023 оны 11 дүгээр сард Сангийн яаманд хүргүүлсэн байна.
Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад гэрээний үүргээ биелүүлээгүй, мэргэжлийн алдаа гаргасныг эрх бүхий этгээд тогтоосон, хуурамч баримт бичиг ирүүлсэн зэрэг үндэслэлээр “Уран-Охид” ХХК, “Наяд констракшн” ХХК, “ВоркМастер” ХХК, “АкмиХолдинг” ХХК, “Суурь” ХХК гэх 5 оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаагаар бүртгэж, худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системд холбогдох мэдээллийг нийтэлсэн байна.
Цаашид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагуудын 2024 оны томоохон төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын явц, гүйцэтгэлд үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллана.
| Соёлын салбарт гэрээний үүргээ зөрчсөн нэр бүхий 5 оролцогчийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлав |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23