Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сүүлийн үед цэргийн тэтгэвэрт гаргах насыг нэмэгдүүлнэ, нэг удаа олгодог 36 сарын урамшууллыг нь хасна гэсэн худал мэдээлэл, шүүмжлэл, дайралтууд олноор ирж байгаатай холбогдуулан пэйж хуудсандаа дараах мэдээллийг оруулжээ. Уг мэдээлэлд "Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг нийгмийн даатгалын сангаас тусдаа хуулиар зохицуулдаг. Монгол Улсын 2025 оны улсын төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулинд ч өөрчлөлт ороогүй. Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдал гэсэн 10 байгууллагын албан хаагчид бол улс орныхоо аюулгүй байдал, халдашгүй байдал, болзошгүй эрсдэл, осол, гамшгаас ард иргэд, эх орноо авран хамгаалдаг ХҮНДТЭЙ ҮҮРЭГТЭЙ ХҮМҮҮС. Та бүхний тэтгэвэрт гарах хугацааг уртасгах, тэтгэмжийг бууруулах тухай нэг ч хууль, эрхзүйн өөрчлөлтийг оруулахгүй болохыг ХАРИУЦЛАГАТАЙГААР мэдэгдэж байна. Харин өөрийнхөө хүсэлтээр албандаа ажиллах сонирхолтой бол тэр боломжоор нь хангадаг байна.
Мөн адил тэтгэвэрт гараад өөр ажил эрхлэх сонирхолтой бол тэр боломж бололцоогоор нь хангаж өгдөг НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН цогц арга хэмжээ хэрэгтэй гэж харж байна" гэжээ.
| ЦЭРГИЙН ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ ХОЙШЛУУЛАХГҮЙ, ТЭТГЭМЖИЙГ БУУРУУЛАХГҮЙ, ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХГҮЙ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43