Үндсэн цэс
“Дэлхийн тэтгэвэр, Нийгмийн хамгаалал, Баялгийн сан” сэдэвт Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт “Хүн төрөлхтний төлөөх хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” уриан дор боллоо. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон уг дээд хэмжээний чуулга уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан үндсэн илтгэгчээр оролцсон юм. Тэрээр Монгол Улсын нийгмийн хамгаалал, тэтгэвэр, баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал болон уг салбаруудад Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын томоохон шинэчлэл, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулав.
“Ази, Номхон далайн хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааны байгууллага (Asia-Pacific Investors Cooperation, APIC)” нь Засгийн газрын тусгай сангууд, хувийн тэтгэврийн сан, Баялгийн сангийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан стратегийн байгууллага юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөр байгууллага Ази тивд байхгүй бөгөөд энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр дэлхийн хөрөнгийн удирдлага хариуцагчдын хамтын ажиллагааг сайжруулах замаар хөрөнгө хуваарилалт, тэтгэврийн сан, хуримтлалын сан, нийгмийн хамгаалал болон Үндэсний баялгийн сангуудын үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг бууруулах шийдлүүдэд чиглүүлэх, хамтран ажиллах талаар 2 өдрийн турш хэлэлцсэн. “Дэлхийн тэтгэвэр, Нийгмийн хамгаалал, Баялгийн сан” сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалт нь цар тахлын дараа болж буй хөрөнгийн удирдлагын чиглэлээр дэлхийн тэргүүлэх хамтын ажиллагааны байгууллагууд болон тэтгэвэр, нийгмийн хамгааллын салбарын анхны уулзалт гэдгээрээ онцлог ажээ.
| ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ҮНДСЭН ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦОВ |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52