Үндсэн цэс
Бүгд Найрамдах Турк Улсын Гувен сүлжээ эмнэлгийн гадаад харилцаа хариуцсан захирал хатагтай Тугба Ариз, Турк Монголын сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Вейсел Чифтчи нар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зочиллоо.
Зочдыг тус яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг нар хүлээн авч уулзан 2025 оноос хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан ахмад насны эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээг сайжруулах, идэвхтэй насжилтыг дэмжих, асаргааны хувилбарт үйлчилгээг шинээр нэвтрүүлэх талаар санал солилцлоо.
Турк Улсын Гувен сүлжээ эмнэлэг, Турк Монголын сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Вейсел Чифтчи нар ахмад настны эрүүл мэнд, асаргаа сувилгааны чиглэлээр 2025 онд Монгол Улсын ахмадын асаргаа, эрүүл мэндийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, хамтран ажиллах саналаа танилцууллаа.
Хоёр тал ахмад настны улсын асрамжийн газруудаас судлан, шаардлагатай барилга байгууламжийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх, асрамжийн газрын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад хамтран ажиллах талаар ярилцав.
| Ахмадын асрамж, халамжийн төвийн барилга байгууламжийг шинэчлэхэд Туркийн Гувен эмнэлэг дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23