Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тэтгэврийн шинэчлэлийн талаар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зэрэг зорилтууд тусгагдсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Дэлхийн банк хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд тус банкны ахлах эдийн засагч Алексей Случинский 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан хаагчдад тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудад дүн шинжилгээ болон актуар тооцоололын урьдчилсан үр дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Тус хэлэлцүүлгийг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул удирдан явуулж, санал солилцлоо. Монгол Улсын хүн ам зүйн бүтцэд өөрчлөлт орж, хүн амын дундаж насжилт, нийт хүн амд эзлэх ахмад настны эзлэх хувь нэмэгдэж, түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2024 онд 5 хүн байсан бол 2030 онд 7 хүн болох урьдчилсан тооцоололтой байна.
Иймд Монгол Улс тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлж, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай байна.

| ДЭЛХИЙН БАНКТАЙ ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43