Үндсэн цэс
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг "ХҮРТЭЭМЖТЭЙ, ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН МАНЛАЙЛЛЫГ НЭМЭГДҮҮЛЬЕ”гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр баяр, уриа лоозон төдий биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, ЭРХИЙНХЭЭ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэхээр 6 аймагт олон улсын жишигт нийцсэн барилгатай Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг ашиглалтад оруулж, орон нутагтаа цогц үйлчилгээ авах боломж бүрдүүллээ. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна.
2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 36 хувиар нэмэгдүүлнэ. Мөн живхний үнийн хөнгөлөлт олгох, хүнд хэлбэрийн байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг Дэмжих үйлчилгээнд хамруулах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг үзүүлэхэд 11.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын төсөвт тусгууллаа. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалж, ХҮРТЭЭМЖТЭЙ, ЭРХ ТЭГШ нийгмийг бүтээхэд хувь хүн, төр, хувийн хэвшлийн байгууллага бүр иргэдийнхээ дуу хоолойг сонсож, дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.
| ӨНӨӨДӨР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ХИЙСЭН АЖЛАА ДҮГНЭЖ ЦЭГНЭХ ӨДӨР |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43