Үндсэн цэс
Манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл ажилладаг. Тус зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, чадавхжуулах сургалтыг зохион байгуулав. Үндэсний зөвлөл нь дэд болон салбар зөвлөлтэй. Дэд зөвлөл төрийн яамдын дэргэд ажилладаг бол салбар зөвлөл нь аймаг, орон нутгийн Засаг дарга, тамгын газрын дэргэд үйл ажиллагаа явуулдаг.
Сургалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай ойлголт, түүнийг хэрэгжүүлэхэд орон нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн халамжийн шинэчлэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон салбар дундын зохицуулалтын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 111,2 мянган хүний 35.3 мянга нь нийгмийн халамжийн тэтгэвэр, 30.1 мянга нь асаргааны тэтгэмж, 18.4 мянган хүн хөнгөлөлт, 28.1 мянга нь амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авч байна. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт сурч чадахгүй байгаа 814, сургуульд сурч чадахгүй байгаа 1263 хүүхэд байна. Энэ хүүхдүүдийн ихэнх нь хөдөө орон нутагт амьдарч байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 325-375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг 275-302,5 мянган төгрөг болгож нэмээд байна.

| ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА САЛБАР ДУНДЫН ОЙЛГОЛТ СЭДВИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43