Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа. Хүүхдийн тусламжийн 108 утас хоногт 250-320 дуудлага хүлээн авч байна. 2024 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар 92725 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 59520 дуудлага нь зорилтод, 33205 нь зорилтод бус дуудлага байжээ. Нийт зорилтод дуудлагын 11916 нь хүүхэд хамгааллын дуудлага байсан бол зөвлөгөө хүссэн 5065, мэдээлэл хүссэн 42451 дуудлага бүртгэгджээ.
Нийт дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,7 хувиар буурсан байна. 108 утас руу зарим иргэд андуурч залгах, хүүхдүүд тоглоом хийж ярих нь элбэг байдаг. Нийт дуудлагын 40 орчим хувийг зорилтод бус дуудлага эзэлж байна. Харин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр энэ оны 11-р сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хамгаалалтад авах шаардлагатай 278 хохирогч хүүхдийг хүлээн авч, холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн. Гэмт хэргийн хохирогч, асран хамгаалагчгүй болсон хүүхдүүдийг энэ төв хүлээж аваад, дүүргийн болон орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнд холбон зуучилдаг. 2024 онд 278 хүүхэд түр хамгаалах байраар үйлчлүүлсний 174 хүүхэд ар гэртээ эргэн нэгджээ.
| ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТСАНД ИРЭХ ДУУДЛАГА 0,7 ХУВИАР БУУРЧЭЭ |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52