Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, удирдлагын багийн хамт өнөөдөр /2024.12.03/ “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллаж амьдарч буй орчин, нөхцөл, хоол тэжээл, хувцас хэрэгсэл болон төвийн тулгамдаж буй асуудал, нөхцөл байдалтай танилцлаа. Өнөр бүл хүүхдийн төвд өнөөдөр 148 хүүхэд амьдарч байгаагаас бүтэн өнчин 82, хагас өнчин 57, эцэг эхтэй 9, хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхэд байна. Сүүлийн жилүүдэд эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байгаа гэнэ.
Ихэвчлэн эцэг эх нь архины хамааралтай, хүүхдээ асрамжийн төвд үлдээгээд дахин гэр бүл зохиочихдог хариуцлагагүй эцэг эх олширчээ. Төвдөө гар урлал, зураг, чөлөөт бөх, биеийн тамир, мэдээлэл зүй, дуу хөгжим, үлээвэр, үндэсний хөгжим, жюү-жицү, уран нугаралт зэрэг дугуйланг хичээллүүлж хүүхдүүдээ хөгжүүлдэг тухай ярьж байлаа. Мөн боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулж, мэргэшсэн сэтгэлзүйчид ажилладаг. Багш, сэтгэлзүйчид зэрэг хүний нөөцийг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих, урсгал засварыг нь тогтмол хийдэг, хувьсах зардал, төсвийг нь инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх зэрэг олон асуудал бий.

| ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23