Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишрад Монгол Улсын Засгийн газрын шагнал “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардууллаа. Тэрээр, өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд манлайлан ажилласныг сайд онцлон тэмдэглэсэн. Тэр дундаа НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хүний хөгжил, жендерийн тэгш байдлыг хангах, ногоон, тогтвортой өсөлтийг дэмжиж, хүн төвтэй засаглалыг бэхжүүлэхэд НҮБ-ын байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан юм.
Тапан Мишра Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, хөдөлмөр нийгэм хамгааллын салбарт НҮБ-аас хэрэгжүүлж буй олон хөтөлбөр, үйл ажиллагааг удирдан ажилласан. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 4 төрөлжсөн байгууллагатай “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг сайжруулах” чиглэлээр 2 сая долларын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ковид цар тахлыг даван туулахад, ялангуяа хүн амыг бүрэн дархлаажуулахад НҮБ-ын байгууллагуудын дэмжлэгийг удирдан ажилласан. Хүмүүнлэгийн салбарт, гамшгийн бэлэн байдлыг хангах, зудын гамшигт өртсөн малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг манлайлж, 2023-2024 оны зудад өртсөн малчдад НҮБ-аас гамшгийн сангийн 1,5 сая долларын хүмүүнлэгийн тусламжийг хүргүүлсэн юм.
НОЁН ТАПАН МИШРАД “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГИЙГ ГАРДУУЛЛАА |
|