Үндсэн цэс
Олон Улсын хүний эрхийн өдрөөр Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулсан юм. Үйлдвэрчний эвлэл бол ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага.Тиймээс Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулна. Хуулийн шинэчлэлээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага төрийн байгууллага хоорондын хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн тоо, түүнд хамаарагдаж, үр шимийг хүртээж байгаа ажилтны тоо зэрэг статистик мэдээллээ бодитой болгоно.Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай хуулийн төсөл, Нийгмийн халамжийн үйлчилгээний тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг салбарын гол хуулиулын шинэчлэлээ 2024 оны намрын чуулганд багтаан өргөн барина. Харин Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийг боловсруулан, 2025 оны УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, холбогдох яамд, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцов.

| ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43